Татварын өртэй 15 мянга орчим ААН-ийн данс хаалттай байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Татварын ерөнхий газрын мэдээлэлд дурдсанаар 15 мянга орчим аж ахуйн нэгж татварын өртэй тул хаалттай байна. Ихэвчлэн хоёроос дээш жил хуримтлагдсан татварын өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлж байгаа аж.

Хуульд тусгаснаар өртэй татвар төлөгчийн дансны зарлагын гүйлгээг битүүмжилдэг. Цаашид данс хаахыг урьтал болголгүйгээр татварын байгууллага зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг болох тухай Ерөнхий сайд хэлж байсан билээ.

Өнгөрсөн оны сүүлээр 220 мянган иргэн, 70 мянган аж ахуйн нэгж нийт 6 их наяд төгрөгийн татварын өртэй гэсэн мэдээлэл гарч байлаа. Өртэй татвар төлөгчдийн дийлэнх нь 10 хүрэхгүй сая төгрөгийн өртэй байсан юм. Харин хуримтлагдсан өр төлбөрийн 90 орчим хувийг цөөн тооны томоохон аж ахуйн нэгж, тэр дундаа уул уурхайн компаниуд эзэлж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top