Сын Риг хоёр дахь "Burning Sun" байгуулахыг зорьж байгаа гэв

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Алдарт Big Bang хамтлагийн гишүүн асан Сын Ри Burning Sun шөнийн цэнгээний газартай холбоотой хэргээр 1.6 жилийн хорих ял авч байсан билээ. Гэсэн ч тэрээр хоёр дахь Burning Sun-ийг бүтээхийг зорьж байгаа хэмээн эх сурвалж мэдээлжээ. 

Уг мэдээлэлд Сын Ри мөнгө угаагчид болон залилангийн гэмт хэрэгтнүүд, казинотой холбоотой этгээдүүдтэй холбоотой гэх бөгөөд Камбожийн гэмт хэргийн бүлэглэлтэй ч мөн холбоотой байгаа гэжээ. Тэрээр Камбож болон Тайландад хоёр дахь Burning Sun байгуулахаар зорьж байгаа тухай мөн уг мэдээлэлд дурдсан байх аж. 

Түүнийг охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлсэн, гадаадад мөрийтэй тоглоом тоглосон болон холбогдох бусад гэмт хэрэгт буруутгасан бөгөөд анхан шатны шүүхээс ноогдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.

Сын Риг биеийг нь үнэлүүлэх, биеэ үнэлэхэд зуучлах, мөрийтэй тоглоом тоглох, хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих, гадаад вальютын хууль зөрчсөн зэрэг нийт 9 төрлийн гэмт хэрэгт буруутгасан ялласан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top