Сын Ри товлогдсон хугацаанаас хоёр өдрийн өмнө СУЛЛАГДЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

"Big Bang" хамтлагийн гишүүн асан Сын Ри энэ сарын 11-ний өдөр суллагдах байсан. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сын Риг суллагдах өдрөөсөө хоёр өдрийн өмнө буюу өнөөдөр суллагдсан гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна. 

Тэрээр 9 төрлийн гэмт хэрэгт буруутгагдсан. Цэргийн шүүхээс түүнд 3 жилийн хорих ял, 1.1 тэрбум вонын торгууль ноогдуулсан. Давж заалдах шатны шүүх уг ялыг 1.6 жил болгон бууруулсан бөгөөд энэ сарын 11-ний өдөр суллагдах тов гараад байсан юм. 

Олон нийтийн зүгээс түүнд оноосон ял бага байгаа тухай шүүмжилсээр ирсэн. Мөн түүнийг дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхвий хэмээн айж байгаа тухайгаа илэрийлсээр буй. Сын Ри суллагдах үедээ ч мөн хоёр өдрийн өмнө суллагдаж байгаа нь олон нийтийг бухимдуулаад байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top