ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан энэ жилийнхээ томоохон нэг зорилгыг бичээд ав.

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Аядуу зөөлөн байхыг од эрхэс зөвлөж байна. Өөрийнхөөрөө зүтгэх гэж бүү хичээ, Үүний оронд уяраах гэж оролдоорой. Та чадна. Хамт олон, удирдлагатай хийсэн ярилцлага үр дүнд хүрнэ.

Үхэр

Гоё сайхан зүйл рүү тэмүүлнэ. Өөрөөсөө юу ч харамлах хэрэггүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөөрөө худалдан авалт хийхээсээ илүү уран зургийн галерей, концерт үзэж, тансаг оройн зоог барь.

Ихэр

Энэ өдөр бусадтай санаа бодлоо хуваалцах хүсэл төрнө. Санаандгүй өрнүүлсэн яриа энгийн зүйлсийг өөр өнцгөөр харахад хүргэнэ. Ярихаасаа сонсох нь илүү чухал. Үүнд л үнэтэй зөвлөгөө нуугдаж буй.

Мэлхий

Үдэш гэр бүлийн багахан оройн зоог бариарай. Энэ үеэр асуудлаа ярилцах хэрэггүй. Зүгээр л хамтдаа байж, хайртай хүмүүсийнхээ халуун дулаан уур амьсгалыг мэдрээрэй.

Арслан

Ажлын ширээ, баримт бичгээ цэгцлэхэд хагас цагийг зарцуул. Эцсийн үр дүн нь танд таалагдана. Үдэш нь өгөөмөр бай, тэр дундаа сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхээ ч бүү харамлаарай. Таны магтаалын үгс дэргэд байгаа хүний сэтгэл санааг өргөнө.

Охин

Хөдлөх цаг нь иржээ. Бэлэн болсон ажлын саналаа илгээж, сурталчилгаагаа эхлүүл. Харин үдээс хойш эрүүл мэндээ бодоорой. Цэвэр агаар 20 минут гарахад илүүдэхгүй.

Жинлүүр

Ажил үүрэг болон зугаа цэнгэл хоёроос сонголт хийх хэрэг гарна. Аль нэгийг нь сонгохоосоо илүү тэнцвэрийг нь хадгалахыг хичээ. Үдэш нь алжаалаа тайлаарай. Найз нөхөдтэйгөө уулзах, кино үзэх зэргээр амарч болно.

Хилэнц

Амьдралын бодит асуудлуудыг шийднэ. Бусдын үйлдлийг шүүмжлэх гэж бүү хичээ. Үүний оронд өөртөө болон өөрийнхөө цагт анхаарлаа хандуул. Ажлаа нэгтгэх эсвэл өдөр тутмын маршрутаа өөрчлөх замаар цаг хэмнээрэй.

Нум

Энэ өдөр өөдрөг зангаа бүү гээ. Энэ жилийнхээ томоохон нэг зорилгыг бичээд ав. Өнөөдөр хийж эхлэх алхмуудаа тодорхойл. Ингэж байж таны мөрөөдөл бодитоор биелнэ.

Матар

Санхүү болон ирээдүйн карьерын талаар тайван, чухал яриа өрнүүлнэ. Сэтгэл хөдлөлөөрөө бус харин баримт, тооны хэлээр ярихад гэмгүй. Үдэш ажлын тухай бодлоо толгойноосоо авч хаяарай.

Хумх

Энэ өдөр олон санаа төрөх ба тэдгээрийг тэмдэглээд авахад гэмгүй. Ойрын үед эдгээрээс аль нэгийг нь хэрэгжүүлэх боломжтой. Сонголт хийхдээ дотоод мэдрэмждээ найдаарай. Идэвхтэй өдөр байх ба үдэш нь бүх ухаалаг хэрэгслүүдээ хойш нь тавьж, амар амгаланг мэдрээрэй.

Загас

Дэлхий ертөнц болон хүмүүсийг нарийн мэдэрнэ. Уран бүтээл, мөрөөдөл, чин сэтгэлийн яриа өрнүүлэхэд тохиромжтой. Сэтгэл санаагаа тайван байлгах нь чухал.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top