Гринланд улс нь АНУ-ын бүрэлдэхүүнд орохыг хүсэхгүй байгаа боловч Америкийн засаг захиргаатай ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нээлттэй байна гэж Гринландын бизнес, худалдаа, ашигт малтмал, хууль зүй, хүйсийн эрх тэгш байдлын сайд Наая Натаниэльсен мэдэгдсэн байна.
“Гринланд нь Гринландын ард түмэнд харьяалагдана. Бид АНУ-ын бүрэлдэхүүнд орохыг хүсэхгүй. Бид даничууд биш, америкчууд ч биш” гэж тэрээр The Washington Post сонинд зориулж бичсэн нийтлэлдээ тэмдэглэжээ. “Гринланд нь эдийн засгаа хөгжүүлэх ихээхэн чадавхтай бөгөөд АНУ-тай ч харилцан ашигтай гэрээ хэлцлүүд байгуулах өргөн боломжтой, байгалийн баялгийн нөөц ихтэй, экологийн өндөр стандартуудыг баримталдаг” гэж Гринландын сайд тэмдэглэсэн байна.
Түүний хэлснээр, Гринланд нь ашигт малтмалын нөөцийн тухай мэдээлэл өгөх асуудлаар АНУ-ын Төрийн Департаменттай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замыг хайж байгаа ажээ. Одоогийн байдлаар Гринландад ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлүүдийн олонхыг Канад, Их Британийн компаниуд эзэмшиж байгаа бөгөөд хоёр улс тус бүр 23 лицензтэй бол АНУ нэг тусгай зөвшөөрөлтэй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )