"Тэмээн дээрээс наран ойрхон" тэмээчдийн баяр Дундговь аймагт болно

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 05

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доорх "Тэмээн дээрээс наран ойрхон" тэмээчдийн баяр энэ сарын 23-25-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдахаар болжээ.

Тэмээчдийн баяр нь  монгол тэмээг сурталчлах, түүний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх гол зорилготой юм. Өнгөрсөн жил “Их говийн тэмээ -2025” нэртэйгээр Дорноговь аймагт зохион байгуулагдаж байсан юм.

Баярын үеэр тэмээчдийн улсын зөвлөгөөн, соёлын өвлөн уламжлагчдын ур чадварын тэмцээнээс гадна атан тэмээ, тором, тайлагны уралдаан болж ашиг шим сайтай ингэ, буур, сайхан тэмээтэй хосыг шалгаруулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top