Японд хүчтэй газар хөдлөлт болж, 30 хүн бэртжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Арванхоёрдугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө Японы Аомори мужид 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас дор хаяж 30 хүн гэмтэж, бэртсэн тухай Японы ерөнхий сайд Санаэ Такаичи сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тэрбээр “Гамшгийн улмаас хүмүүс амиа алдсан эсвэл сураггүй болсон тухай мэдээлэл ирээгүй байна. Тиймээс хэвийн амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Хэрэв дахин хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд яаралтай нүүлгэн шилжүүлэлтэд бэлэн байхыг хүсэж байна” гэжээ. Ингэхдээ ирэх долоо хоногийн турш анхаарал, болгоомжоо сулруулахгүй байхыг зөвлөжээ.

Арванхоёрдугаар сарын 8-аас 9-нд шилжих шөнө Японы Аомори мужид 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Голомт нь Номхон далайд 50 км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Эхэндээ газар хөдлөлтийн хүчийг 7.2 магнитуд гэж тодорхойлж байсан ч хожим нь 7.5 магнитуд байсныг тогтоосон байна. Газар хөдлөлтийн дараа зүүн болон зүүн хойд эрэг ормын бүс нутагт гурван метр өндөр цүнами болох аюулын талаар анхааруулж байв. Газар хөдлөлтийн улмаас Японы Фүкүшима -1 зэрэг атомын цахилгаан станцуудад онц нөхцөл байдал үүсээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top