Газар хөдлөлтийн дараа Японы Ното хойг 4.4 кв км-ээр томорчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

 

Японы Хоншю арлын Ното хойгийн нутаг дэвсгэр энэ сарын 1-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 4.4 кв км хэмжээгээр томорчээ.

Газар хөдлөлийн улмаас далайн ёроол дээшилж, улмаар хойгийн эргийн шугам зарим газраараа 250 м хойшилсон болохыг Японы газар зүйн нийгэмлэг, Токиогийн их сургуулийн дэргэдэх газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс хамтран явуулсан судалгаагаар тогтоожээ.

Нэгдүгээр сарын 1-нд эхэлж, хэдэн хоног үргэлжилсэн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 202-т хүрээд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ханд(66.181.191.214) 2024 оны 01 сарын 13

Яасан ч их нүгэл хийсэн хүмүүс юм дээ газар дэлхий хариугаа л авч бгаа юм бна даа

2  |  9
Зочин(66.181.191.88) 2024 оны 01 сарын 10

Хуурай газартай боочихсон гэсэн үг юмуу 4,4 км .

2  |  0
Top