Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, 8 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 

Нийт дуудлагын 87 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top