“Physical Asia” шоу нэвтрүүлэгт оролцсон баг тамирчидтай хамтран ажиллахаар боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 28

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Netflix" компани, Бүгд Найрамдах Солонгос Улсын “MBC” сувгийн хамтран бүтээсэн “Physical Asia" шоу нэвтрүүлэгт Монгол Улсыг төлөөлж оролцсон баг тамирчид болон төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, нэр хүндийг өсгөх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолж, талархал илэрхийлэв.

Монгол хүний хүч чадал, тэсвэр тэвчээр, авьяас чадвар, эв нэгдэл, онцлог зан чанар нь олон орны үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлж, Монгол Улсыг шинэ өнцгөөс таниулах боломжийг нээсэн юм. Иймд цаашид тус төслийн баг, тамирчидтай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Тус “Physical Asia" шоу нэвтрүүлэг нь дэлхийн 46 оронд үзэлтээрээ тэргүүлж, сая сая үзэгчдийг байлдан дагуулж байгаа ба Монгол Улсын баг, тамирчид хамгийн өндөр хандалтыг аваад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top