Ерөнхийлөгчийн тамгын газрын шагналыг "ЭДҮЛАЙН" компанид гардууллаа

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 28

Боловсрол, соёлын солилцоог шинэ шатанд гаргах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан байгууллагуудыг үнэлэн гардуулдаг ховор, эрхэм шагналын эзнээр Эдүлайн компанийн үүсгэн байгуулагч Чо Су Хван тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх хатагтай Б.Бадамцэцэг энэхүү талархлын шагналыг 2025 оны 11-р сарын 24-ны өдөр гардуулж, Монгол - Солонгос хоёр орны боловсролын салбарын гүүрийг бат бөх барьж ирсэн гавьяаг нь онцлон тэмдэглэв.

Энэхүү шагнал нь:

  • Хоёр улсын боловсролын байгууллагуудын хооронд итгэлцэл, тогтвортой түншлэлийг бий болгосон бодит үр дүн,
  • Солонгост мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, олон суралцагчдын ирээдүйг нээсэн Эдүлайны 21 жилийн туршлага,
  • Монголын залуусыг дэлхийн боловсролын өндөр стандарт руу хөтөлсөн хамт олны мэдлэг, зүтгэлийн илэрхийлэл юм.

Эдүлайн компани нь цаашид ч Монгол, Солонгос хоёр улсын боловсрол, соёлын солилцоог өргөжүүлэх, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд тууштай ажиллахаа илэрхийлэв. Тэд “Хамтын үнэ цэнийг дээдэлж, хоёр улсын ирээдүйн хөгжлийн төлөө тогтвортой хувь нэмрээ оруулсаар байх болно” хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top