Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран “Нөхөрлөлийн Өнгө" уран зураг, гар урлал бүтээлийн үзэсгэлэн, уралдааныг хүүхэд багачуудын дунд зохион байгуулж байна.
Уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид өргөнөөр оролцох боломжтой.
Уралдааны төрөл:
Бүтээлийн сэдэв:
Гар урлалын төрөлд (8-18 нас)
Уран зураг, дүрслэх урлаг (3 насны ангилалтай)
Бүтээлд тавигдах шаардлага
ШАГНАЛ:
Гранпри-1 хүүхэд, өргөмжлөл, 500,000 төгрөг
1-р байр - 4 хүүхэд - өргөмжлөл, 300,000 төгрөг
2-р байр - 4 хүүхэд - өргөмжлөл, 200,000 төгрөг
3-р байр - 4 хүүхэд - өргөмжлөл, 150,000 төгрөг
тусгай байр 8 хүүхэд - өргөмжлөл, 50,000 төгрөг
Оролцогч нарын уран бүтээлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хүүхдийн Урлан Бүтээх Төв дээр хүлээн авна.
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 14:00 цагт, Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “ОРД” арт галерейд шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )