
Уул уурхайн “Айвенхоу Майнз”компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Роберт Фридланд Өмнөд Африкт газрын ховор элементийн уурхайг нээж, тууз хайчиллаа. Тууз хайчлах ёслолд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сайрил Рамафоса өөрийн биеэр оролцсон байна.
Фридландын хувьд энэ уурхайг нээх гэж 37 жилийг зарцуулсан. Өмнөд Африкийн Засгийн газартай хэд, хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард сууж, хөрөнгө оруулалтаа шийдсэний дүнд ийнхүү нээж чадлаа. “Айвенхоу Майнз” компани өнгөрсөн аравдугаар сард хоёр тэбрум ам.долларын өртөгтэй төслийн эхний баяжуулах үйлдвэрт хүдрээ нийлүүлж, улмаар нээлтийн ёслолын үеэр анхны баяжмалаа үйлдвэрээс гаргасан байна. Хоёр дахь үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил аль хэдийнээ эхэлж, гурав дахь үйлдвэрийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гарчээ.
"Платрийф" нэртэй энэхүү уурхай нь Йоханнесбург хотоос зүүн хойд зүгт 270 км-т оршдог цагаан алт-паллади, роди, алтны нөөц арвинтай орд юм. Эхний шатны бүтээн байгуулалтын дараа ойролцоогоор 100 мянган унци цагаан алт үйлдвэрлэх юм. Одоогоор зах зээл дээр эрэлт ихтэй байгаа цагаан алтны агууламжтай алтны эрэлт их байна. Эдийн засгийн судалгаагаар тус уурхайн татварын дараах цэвэр ашиг 1.4 тэрбум ам.доллар байгаа юм. Уурхай нь 18-46 метрийн зузаантай, бөөнөөр олборлох аргаар хямд өртгөөр, урт хуагцаанд үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
“Платрийф” нэртэй энэхүү уурхай нь Өмнөд Африкт ихээхэн маргаан дагуулсан уул уурхайн төслүүдийн нэг. Хэдийгээр “Айвенхоу Майнес” нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, 2000 гаруй хүн ажилладаг гэж мэдэгддэг ч орон нутгийн иргэд ажлын байр хүрэлцээгүй тул эсэргүүцсээр ирсэн. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан 2019-2020 онд нээгдэх ёстой байсан ч нээлтээ хийхгүй байсаар өнөөг хүрчээ. Одоогийн Ерөнхийлөгч Сайрил Рамафосагийн хувьд нэгэн цагт “Айвенхоу Майнес”-ийн ТУЗ-д багтаж байсан нь улс төрийн хүрээнд одоо ч маргаан дагуулсаар байна.
Эх сурвалж: MINING

Сэтгэгдэл ( 1 )
Африк манайх 2 л эдний идэш болно угаасаа