ТОО | Монгол Улсад 80.6 мянган бүртгэлтэй ажилгүй иргэн байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 20

Он гарснаас хойш гуравдугаар улирлын байдлаар бүртгэлгэй ажилгүй иргэдийн тоо 80.6 мянгад хүрснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Эдгээрийн 50.9% нь 15-34 наснынхан эзэлж байгаа бол эмэгтэйчүүд 50.1%-г эзэлж байна. Улаанбаатар хотод 27.2 мянган ажилгүй иргэн бүртгэгдсэн бол хөдөө орон нутагт 53.4 мянган бүртгэгджээ.

Улсын хэмжээнд гуравдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 7.6% байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 суурь нэгж хувиар өссөн нь хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал багаг зэрэг суларсныг харуулж байна. Улаанбаатар хотод ажилгүйдлийн түвшин 9.1% байгаа нь хүн амын төвлөрөл, хөдөлмөрийн зах зээлийн хүртээмж болон өрсөлдөөн, албан бус хөдөлмөр эрхлэлттэй холбоотой. Харин баруун бүсэд 8.1% байгаа нь ажлын байрны хүртээмж, дэд бүтцийн хөгжил харьцангуй сул байгаа нь нөлөөлжээ. Хангайн болон зүүн бүсэд ажилгүйдлийн түвшин 6.4-6.8% байгаа нь хөдөлмөрийн хүртээмж сул, нийгмийн суурь нөхцөл сул байгаа нь нөлөөлжээ.

Монгол Улсын ажилгүйдлийн түвшнийг бүс нутгийн дундаж түвшинтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа юм. Дэлхийн банкны тайланд дурдсанаар Ази, номхон далайн бүс нутагт ажилгүйдлийн түвшин дунджаар 4-6% байна. Тухайлбал, хүн ам ихтэй БНХАУ-д 5.2% байгаа бол Өмнөд Солонгост 4.5%, Японд 2.6%-тай гарчээ. Хөгжингүй дээрх улсуудтай харьцуулахад Монгол Улсын ажилгүйдлийн түвшин даруй 2-5 хувиар өндөр байгаа юм. Ази, номхон далайн бүс нутагт ажилгүйдлийн гол шалтгаан нь ажлын байрын хүрэлцээ, өрсөлдөөнөөс гадна технологи, хиймэл оюуны шилжилт голчлон нөлөөлж буйг тайланд дурджээ. Өндөр хөгжилтэй улс орнуудад залуусын дунд хөдөлмөр эрхлэлтийн түвшин харьцангуй сул байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэд гэдэг нь хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж буй, хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай хүмүүсийг хэлдэг юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (49.109.5.9) 2025 оны 11 сарын 22

hench hyamdhan thalin avj hunii bool bolohiig husehgui hyamdhan thalin avj hund zuhuulj ajildag on jil bich ajilgui baisan deer ardtumen mine hurelsuh irgen ee unelehgui bol bid hudulmurluh albagui ee hyamdhan thalingaar ajillah durtai erunhiilgch hurelsuh uruu ajil hii dee ardtumen bool bich uchir

0  |  1
Top