ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхний төлөвлөсөн ажил бүтэмжтэй байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 20

Хонь

Үгүй гэж хэлж чадах зоригтой бай. Өнөөдөр бүх зүйл санаснаар болохгүй ч ажил төрлөө хугацаандаа амжиж дуусгана. Санхүүгийн тал дээр ихийг хүлээгээд хэрэггүй. Шинэ нөхөртэй нөхөрлөнө.

Үхэр

Төлөвлөсөн ажил бүтэмжтэй байна. Гэхдээ хөрөнгө мөнгөө дэмий зүйлд үрээд хэрэггүй. Ойрын зорилгоо тодорхойлж ирээдүйгээ өөдрөгөөр төсөөл. Эрхэлсэн ажил тань таатай байх учраас сэтгэл санаа өөдрөг байна.

Ихэр

Эрч хүчээр дүүрэн өдөр байна. Өөртөө өндөр шаардлагатай, хатуу чанд таныг амжилт хүлээж байна. Сүүлд толгойд чинь эргэлдсэн санаагаа бодит ажил хэрэг болговол үр дүн таатай байна.

Мэлхий

Өмнө нь хийсэн ажил үр дүнд хүрч, хамт олны дунд нэр хүнд чинь өснө. Хийсэн ажлын үр дүн нь мөнгөн шагнал болон ирэх нь. Үүнийгээ дагаад зарлага ч их байна. Зөв дадалд суралцвал амьдралын чухал өөрчлөлт тэр байх болно. Албан томилолтоор алсыг зорьж магадгүй.

Арслан

Таагүй үйл явдалд бэлэн байна. Гэнэтийн үйл явдал ихээхэн бэрхшээл дагуулж ирэх нь. Амжилтыг хүчээр авдаггүй гэдгийг санаарай. Таагүй зүйлээ даван туулахын тулд эерэг хандлагатай бай. Хэн нэгний тусыг умартан хувиа хичээсэн үйлдэл гаргаад хэрэггүй.

Охин

Өөрийн бодолдоо үнэнч бай. Аахар шаахар зүйлд анхаарлаа хандуулаад хэрэггүй. Хий хоосон зүйл мөрөөдөн өнөөдрийн ажлаа умартаж болохгүй. Шинэ танилуудтай болж, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөнө.

Жинлүүр

Сэтгэл санаа түгшүүртэй байна. Нойргүйдлээс шалтгаалж бухимдалтай байна. Санхүүгээ чанд сахиж болгоомжтой бай. Элдэв шийдвэрийг яаран бүү гарга. Өөрийгөө их юманд бодож болохгүй. Эс бөгөөс дааж давшгүй өрөнд унана.

Хилэнц

Амьдрал чинь өөрчлөгдсөн өдөр байна. Өөрчлөлтөд дасан зохицохын тулд дотнын хүмүүсийнхээ зөвлөгөөг дага. Гэнэтийн өөрчлөлтөөс шалтгаалан сэтгэл санаа тогтворгүй байна.

Нум

Манлайлах ур чадвар, зориг тэвчээр, биеэ даасан байдал тань амжилт авчрах нь ээ. Өөрийнхөө чаддаг, мэддэг гэдгээ хэн нэгэнд батлан харуулах гэж муйхарлаад хэрэггүй. Хийж байгаа зүйл тань аяндаа хэн болохыг тань харуулна. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Үрэлгэн зангаа татаж, санхүүгээ чанд сахь.

Матар

Гэнэтийн уулзалтууд ажил хэрэгт тань саад болж болзошгүй. Амьдралаа өөчрлөх том зорилго өмнөө тавь. Азын тэнгэр таныг ивээх нь. Эрч хүчээ дэмий зүйлд бүү үр.

Хумх

Сайн танихгүй хүнтэйгээ бүү харьц. Өнөөдөр та хүмүүстэй ойлголцож чадахгүй. Алдаа гаргахгүйн тулд ойр дотнын хүнийхээ зөвлөгөөг дага. Таагүй мэдээ сонсоно. Гэхдээ шийдвэр гаргах гэж яараад хэрэггүй.

Загас

Байр сууриндаа бат зогс. Бодол санаа тогтохгүй байх тул зөв шийдвэр гаргаж чадахгүй. Үг, үйлдлээ хяна. Найдвартай харилцаа тогтоосон түншүүдтэйгээ ирээдүйн ажил хэргээ төлөвлө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top