Тийм ээ, уншигч та буруу хараагүй. 2025 онд утааг бууруулахад 170.1 тэбрум төгрөг төсөвлөсөн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт. Энэ мөнгөөр дараах ажлуудыг хийнэ. Үүнд:
Үүнээс гадна Улаанбаатар хотын агаарын бохирдлыу бууруулахад дараах алхмуудыг хийнэ гэж тусгасан. Үүнд:
1. Нийслэл Улаанбаатар хотын Агаар орчны бохирдлыг бууруулах талаар хуулийг төслийг боловсруулж байна. Уг хуулийн төслийг 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Энэ хуульд яндангүй бүсийг тодорхой болгохоор оруулж өгсөн. Уг яндангүй бүсэд гал түлэхийг хориглож байгаа юм. Хуулийн төсөлд 40 мянган айлыг байгалийн шатдаг шингэрүүлсэн хийд холбохоор төлөвлөж байгаа. Мөн ирэх онд Баянхошуу, Шархад дэд төвд 520 айл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 3858 айл орон сууцад хамрагдана.
2. Нийслэлийн хэмжээнд монгол гэрт амьдарч байгаа 95 мянган айлаас эхний ээлжид 32 мянган айлын зуухыг нь давхар шаталтад зуухаар солино. Мөн төр, хувийн хэвшлийн хүрээнд айл өрхүүдийг дулаалга талаас илүү анхаарах ажлуудыг төлөвлөөд байна.
3. Түүхий нүүрсээр халаадаг 174 усан болон уурын халаалтын зуухнуудыг газ эсвэл цахилгаан гээд боломжит хувилбар руу нь шилжүүлэхээр зорьж байгаа.
4.Нийслэл хотын хэмжээнд 2666 нам даралтын зуух байна. Эдгээрийг мөн бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэр рүү шилжүүлэх албан шаардлагыг хүргүүлээд ажиллаж байна.
5. 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс Тавантолгой түлш компанийн түүхий эдийг солих тооцоо судалгааг хийж байна. Эхний ээлжид хөх нүүрс буюу хагас кокс, хоёрдугаарт Эрдэнэс-Тавантолгой компанийн 0 давхаргын нүүрсийг угааж баяжуулаад сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эдийг солихоор ярьж байна. Одоогийн байдлаар холбогдох лабораториудад дээжийг хүргүүлсэн.
6.ТЭЦ II, III болон Амгалан болон бусад холбогдох дулааны станцуудын яндангийн шүүлтүүрүүдийг цахилгаан болгон шинэчлэхээр төлөвлөж байна.
7. Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа 1128 автобусыг газан шилжүүлэх тоног төхөөрөмжийг нэмж суурилуулна.
8.Нийслэлд байгаа улсын цэцэрлэгийн 30 хувийг нь дотоод орчны агаарын мэдрэгч, агааржуулалтын цогц системийг тавина.
Түүнчлэн, урт болон богино хугацааны ажлуудад Туулын хурдны болон Тойрох замыг ирэх 2025 онд нэвтрүүлэхээр зорьж байна.
Одоо уншигч та цонхоороо хар. Утаа буурсан уу, нэмэгдсэн үү. Өглөө чухам юм үнэртэв. Агаарын бохирдлыг үнэлдэг IQ Air компанийн хамгийн өндөр агаарын бохирдолтой гурван улсын нэгт Улаанбаатар хот жагсаж байна. PM 2.5 нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ 214 буюу эрүүл мэндэд аюултай түвшинд байна.

Сэтгэгдэл ( 0 )