
Их эзэн Чингис хаан мэндэлсний 8636 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан ирэх баасан гарагт болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх оролцоно. Бөхийн барилдаан баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Монгол бахархлын өдрийн барилдаан өнгөрсөн жилээс эхлэн “Чингис хаан цом” нэртэй болж. Чингис хаан цом гэж нэрлэсэн анхны барилдаанд улсын начин Э.Даш түрүүлж, анхны цомыг хүртэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )