Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас даваа гарагт нийтэлсэн шинэ дүгнэлтэд өгүүлснээр, жил бүр агаар мандалд цацагдах хүлэмжийн хийн хэмжээ 2035 он гэхэд 2019 оны түвшнээс 12%-иар буурах ажээ.
Өмнө нь буюу аравдугаар сарын 28-нд гаргасан дүгнэлтээр хүлэмжийн хийн ялгаруулалт 10%-иар буурна хэмээн үзэж байсан аж. Гэхдээ л хүлэмжийн хийн ялгаруулалтыг 12%-иар бууруулах хэтийн төлөв нь 2035 он гэхэд дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеэс цельсийн 1.5 хэмээс илүү нэмэгдүүлэхгүй байхын тулд 60% бууруулах шаардлагатай хэмжээнээс хамаагүй бага байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )