"Дүүжин замын тээвэр" төслийн буудлын барилгын ажил 31.5 хувьд хүржээ

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 05

 

Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай, нийт 19 тулгуур баганатай байх юм. Өнөөдрийн байдлаар 11 тулгуурыг босгоод байна. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтэц болох эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах ажил 31.5 хувьтай үргэлжилж байна. Харин буудлын дэргэд кабин байрлуулах гараашны суурь, бетон цутгалтын ажил дуусаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top