УИХ-ын гишүүний тэтгэмжийг хүчингүй болгох саналыг шийдвэрлэнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 30

Улсын Их Хурлын 2025 намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.10.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хуралдааныг удирдав.

Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нийтийн өргөдлийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан. Тодруулбал, нийтийн өргөдөл, гомдлын цахим систем https://petition.parliament.mn-д 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр иргэн Цогбадрахын Батболд Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг санаачилсан байна. Уг өргөдлийг 2025 оны аравдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100467 иргэний санал авсан байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын таван өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасны дагуу дээрх нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа. Байнгын хороод иргэний гаргасан өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хүсэв.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, гишүүд үг хэлэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг ажлын гурван хоногийн завсарлага авсан юм. Тус завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Б.Пүрэвдорж гишүүн уг саналтай холбогдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүний албан үүргийг гүйцэтгэж байх үед аливаа гэмт хэргийг түдгэлзүүлэх агуулгатай энэ санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хэргийг түдгэлзүүлэх” хэмээх 33.4 дүгээр зүйлийн зохицуулалтаар шийдэгдэхгүй, сунжрах эрсдэл үүсгэж байна хэмээгээд парламентын гишүүдийн нэр хүндийг унагах эрсдэлтэй учраас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингээд Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлаас хүсэлт гаргах тухай саналыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахаар товлосныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хойшлуулж, маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. Үүгээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
cvbnmnj(197.211.63.115) 2025 оны 10 сарын 31

Albaker krediti нь зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилд 5000-50,000 еврогийн хооронд банкны зээл санал болгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилд 50,000-300,000 еврогийн зээлийг санхүүжүүлж, төслүүдийг хэрэгжүүлдэг. Тэдний зарим хэрэгцээг хангахын тулд Novac.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их мөнгө хэрэгтэй, хүссэн төлбөрийн хугацаагаа мэдэгдээрэй. Хурдан зээл болон төгсгөлгүй стресс төлбөр. Имэйл: albakerloanfirm @ gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Top