Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр Онцгой байдлын алба хаагчид зам тээврийн осолд орж, зургаан хүн гэмтсэн байна.
Тодруулбал, бүсийн сургалтад оролцохоор явж байсан алба хаагчдын зорчиж явсан том оврын автобус Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт осолджээ.
Уг ослын улмаас зургаан хүн гэмтэж, нэг хүн автобусны эд ангид хавчуулагдсан байна. Гэмтсэн алба хаагчдыг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргээд байгаа бөгөөд төмөр хийцэд хавчуулагдсан алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа учраас нисдэг тэргээр нийслэлд хүргэхээр болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэнэ.

Сэтгэгдэл ( 5 )
...-ийг тээвэрлэж явсан автобус осолджээ.
...-ийг тээвэрлэж явсан автобус осолджээ.
Хэлж ирдэггүй зовлоон. Хэнд ч ийм юм тохионо. Тавлалтгүй. Гайгүй байгаасай даа.
Монгол улс сургалт, хурал зөвөлгөөн, туршилга судалдгаараа хөгжидөг бол өдийд Япон, Герман улс луугаа хөгжисөн байгаа!!! Ккк Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр хийдэг хурал зөвөлгөөн, туршилаг, сургалт бүгд ихэндээ архидалт янхандалтаар өндөрлдөг!!
согтуу л яваа биз дээ