Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 21

 

Нийслэлд түлш борлуулах цэгүүдэд түлшний нөөц хангалтгүй байгаа талаар иргэдийн санал гомдолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах хариултыг өглөө. 
Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. Түлш борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулж байсныг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянга болгон, нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл нийлүүлэгчийн зүгээс өдөрт хоёр удаа тээвэрлэлт хийх юм. Хэдийгээр өмнөх жилүүдийн дундажтай адил хэмжээгээр түлшний нийлүүлэлт хийгдэж байгаа ч иргэд хүйтрэхээс өмнө түлшээ нөөцлөх хандлагатай байна.
“Хотула” аппликейшнээр өрхийн нэг гишүүн бүртгүүлж, түлшээ авна гэж тооцож байсан ч нэг өрхөөс 2-4 хүн бүртгүүлж түлш авч байна. Иймээс бүртгэлийг хянаж, нэг өрхөөс нэг л гишүүн түлш авч байхаар тохируулснаар зохиомол хомсдол үүсэхгүй. Борлуулалтын цэгүүдийн нийт түлшний 50 хувь нь хуучин мидлинг, 50 хувь нь шинэ түлш байна. Арванхоёрдугаар сарын сүүлчээр 100 хувь хагас коксон шахмал түлш буюу шинэ түлш борлуулна. Энэ үед агаарын чанар ямар түвшинд очсон байна вэ гэдгийг бодитоор хэмжиж олон нийтэд танилцуулна” гэв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
....(202.179.27.215) 2025 оны 10 сарын 22

Нэгч олигтой хийсэн юмгүй татварын мөнгөөр үнэхээр тоглож байна. Одоо Урт цагааны талбайг хар. Ховоо нь ховорч унаж байна. Тэр явган хүнээс хамгаалсан хаалтууд нь доороосоо шавар шохой унаж, блокууд гарч ирээд байна. Бүх замуудын бродюр, блокуудууд зарач унаж байна. Ерөөсөө нэг тийм нүүж бууж буй нь үл мэдэгдэх хөглөрсөн шороо блок, продюраар хот дүүрлээ. Бүх ажил нь ажлаа урт удаан хугацаанд хийх, Овунэрдэнээ хулгайгаас мултлах_ хамтарч луйвар, хулгай хийх бодол нь хэрэгужээд буй нь энэ

0  |  0
Зочин(66.181.177.210) 2025 оны 10 сарын 21

Бүтэхгүй ээ, мөнхийн худлаа яриастай, ямар ч зохион байгуулалт, ханган нийлүүлэлт, бэлтгэлгүй байхад түлшний хомсдол үүсэх нь ойлгомжтой ш дээ

1  |  0
Top