Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, Салбарын хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Туяа, Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал М.Одгэрэл болон бусад холбогдох төлөөлөл нар АНУ-ын Rutgers их сургуулийн болон БНСУ-ын Олон улсын боловсрол солилцооны холбооны удирдах албаны бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын сувилагч бэлтгэх бодлого, хөтөлбөртэй танилцаж, сувилагчийн ур чадварыг нэмэгдүүлэх, төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, АНУ-ын тус их сургуульд сувилагчдыг магистр, докторын хөтөлбөрт хамруулах талаар санал солилцлоо. Мөн сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын сувилагчийн боловсролын чанарыг сайжруулах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )