Африкийн холбоо цэргийн эргэлт болсон Мадагаскарын гишүүнчлэлийг түр зогсоов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 16

Африкийн холбоо цэргийн эргэлт гарсан Мадагаскарын гишүүнчлэлийг түр зогсоохоор болсон тухай тус холбооны комиссын тэргүүн Махамуд Али Юсуф мэдэгджээ.

Есдүгээр сарын сүүлээр Мадагаскарт ус, цахилгаан хангамж тасалдсантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал давлагаалсан билээ. Антананариву болон бусад томоохон хотуудад өрнөсөн эсэргүүцлийн жагсаалуудыг дэмжиж байсан цэргийнхэн энэ сарын 14-нд цэргийн эргэлт хийж, төрийн удирдах байгууллагуудыг тараасан.

Тус улсын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр армийн захиргаа, техникийн албаны дарга Микаэл Рандрианирин томилогдоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top