ТББХ | Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг ДЭМЖСЭНГҮЙ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 16

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргалаа.

Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй байна. Өөрөөр хэлбэл хуралд 22 гишүүн оролцож 19 нь огцруулах саналыг эсэргүүцлээ.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top