Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 08

Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг холбогдохж албан тушаалтнуудад даалгалаа.

Компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн 64 аж ахуйн нэгжүүдтэй компанийн нөөц бүрдүүлэх тухай гэрээ байгуулж, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиням мэдээллээ.

Түүнчлэн,  "Хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих чиглэлээр 2025-2027 онд хамтран ажиллах тухай Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага хоорондын хөтөлбөр"-ийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хөтөлбөрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт зөвшөөрлөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top