Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ сарын 6-7 өдөр Баруун бүсийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан.
Энэ өдөрлөгийн хүрэннд Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization-ын Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Баян-Өлгий аймагт гурван удаа зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлүүд, нийт 250 гаруй иргэн оролцож санал өгсөн байна.
Баян-Өлгий аймгийн ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдийн зүгээс мэргэжлээс шалтгаалах өвчин болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зардлын зориулалтыг илүү тодорхой болгох
Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудыг эрх үүргийг илүү сайжруулах зэрэг саналыг гаргаад байна
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь 2008 онд батлагдсан. Түүнээс хойш зургаан удаа нэмэлт өөрчлөлт орсон байна.



Сэтгэгдэл ( 0 )