ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхний хайртай хүн зөн билигтэй байх албагүй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 03

Хонь

Энэ өдөр хамгийн гол нь юунд ч харамсахгүй байгаарай. Юу ч болж байсан бүх зүйл сайхан болно. Урсгалыг сөрөх гэж бүү хичээ. Биеэ суллаж, урсгал дагуу сэл. Бүх зүйл хэвийн болно.

Үхэр

Ойр дотнын хүмүүсийн хүрээлэлд ганцаардсан мэт мэдрэмж төрнө. Өөрийнхөө энэ байдлыг дэргэд нь байгаа хүмүүстээ халдаах хэрэггүй. Ингэснээр хэл амнаас хол байна.

Ихэр

Таны хайртай хүн зөн билигтэй байх албагүй. Тиймээс ямар нэгэн хүсэл төрвөл түүнд энэ талаар зүгээр л хэлээрэй. Яагаад таны хүсэл тийм ч чухал гэдгийг тэвчээртэй тайлбарлахыг хичээгээрэй.

Мэлхий

Ихрийнхэнд өгсөн зөвлөгөө танд бас хамаатай. Хайртай хүнтэйгээ харилцахдаа шулуухан байгаарай.

Арслан

Таны эргэн тойрны хүмүүст өөрийн чинь сэтгэл санааны дэмжлэг үгүйлэгдэж байна. Та алс зайнд байсан ч сэтгэлийн дэмжлэг болгон мессеж бичих эсвэл видео дуудлага хийж болно шүү дээ. Ингэснээр та нарын харилцаа улам бэхэжнэ.

Охин

Энэ өдөр гайхаж барахгүй. Үүнд бэлэн байгаарай. Үүний шалтгаан нь таны ойрын хүрээлэлд багтдаг хүн байх талтай.

Жинлүүр

Эргэн тойронд байгаа хүн бүрд, хамтран ажиллагсдадаа, хөршүүддээ, зүгээр зөрж өнгөрөх хүнд ч таатай зүйл хийгээрэй.

Хилэнц

Энэ өдөр амаргүй өдөр мэт санагдана. Хэрэв уламжлалт үнэт зүйлс дээр тулгуурлавал төвөггүйхэн даван туулж болно. Харин бурууг болон хариуцлагыг бусдад тохох хэрэггүй. Тулах цэг нь танд өөрт нь байгаа тул ямар ч асуудлыг шийдэх чадвартай.

Нум

Түншдээ үг дуугүй итгэж болно. Харин танихгүй, гаднын хүн өөр. Тааралдсан болгондоо сэтгэлээ уудлах хэрэггүй. Хожим нь харамсана.

Матар

Мөрөөдөлдөө баяртай гэж хэлэхээс өөр аргагүй. Энэ нь сайн болон муу талтай. Шинэ мөрөөдөлтэй болсон нь дээр.

Хумх

Энэ өдөр танаас зоригтой байхыг шаардаж байна. Ямар алхам хийхийг хүссэн тань чухал биш. Дотнын хүндээ хайр сэтгэлээ илчлэх, хамтран ажиллагсдадаа асуудлыг нь хэлэх эсвэл удирдлагадаа албан тушаал дэвших талаар ярилцах гээд юу ч байсан айлгүй хий. Сайхан бүтнэ.

Загас

Эргэн тойрны хүмүүст таатай зүйл хийх хүсэл төрвөл цааргалах хэрэггүй. Бусдын сэтгэлийг дулаацуулахаас бүү татгалз.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top