ЧУУЛГАН | АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарлаа

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

УИХ-ын чуулганы өнөөдрийн /10.02/ нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байсан ч АН-ын бүлэг хуралдах шаардлагатай гэх шалтгаанаас бүлгийн гишүүд чуулганыг орхин гараад байна.

УИХ-ын чуулганы эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдөр УИХ-аар хэлэлцэх хоёр хуулийн төсөл тэр дундаа Хөдөө аж ахуйн тухай хууль дээр завсарлага авах үндэслэлүүд байгаа боловч бид завсарлага авахаа болилоо.

Хоёрдугаарт, АН-ын Улс төрийн зөвлөлөөс бүлэгт УИХ-ын даргын ёс зүйн асуудлаар, Улсын төсөв эзэнгүйдэж байгаа асуудлаар чиглэл өгч, байр сууриа илэрхийлэх шаардлага хүргүүлсэн. Ийм учраас АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарч бүлгийн хурлаараа эдгээр асуудлыг ярилцана” гэсэн юм.

УИХ-ын чуулган үргэлжилж байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
”АН” -ЫН ГИШҮҮН(59.153.113.101) 2025 оны 10 сарын 04

”МУУ ХҮН ЧӨЛӨӨНӨӨР-ЧОНО БОРООНООР” ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ШҮҮДЭЭ. ”АН” ХУРАЛДАА ОРОЛЦОХ БОЛ ТЭДНИЙ ҮҮРЭГТ АЖИЛ БОЛОЙ

0  |  0
Зочин(202.9.40.165) 2025 оны 10 сарын 02

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Top