ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхны хувьд шинэ сар эрч хүчтэй эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 01

Хонь

Шинэ сар эрч хүчтэй эхэлж байна. Өнөөдөр та өөрчлөлтийн салхийг мэдэрч, урагшлахад бэлэн байна. Шинэ зорилго тавихад гайхалтай өдөр. Үдэш нь өөртөө цаг зав зориулаарай.

Үхэр

Есдүгээр сард ард хоцорч, ирээдүйнхээ талаар бодох цаг болжээ. Өөртөө итгэж, ирээдүйгээ бодитоор үнэлнэ. Санхүүгийн төлөвлөгөө гаргахад тохиромжтой. Үдэш нь хайртай хүн нь таныг хайр халамжаар баярлуулна.

Ихэр

Аравдугаар сар шинэ санаануудаар эхэлж, түүгээрээ дэлхийтэй хуваалцахыг хүснэ. Таны харизм хэцүүхэн хүмүүстэй ч хэл амаа ололцоход нь тусална. Гэхдээ хоосон ярианд хүчээ үрэх хэрэггүй.

Мэлхий

Тав тух, сэтгэлийн амар амгаланг хүснэ. Гэрийн ажлаа амжуулж, ойр дотнын хүмүүстэйгээ ярилцахад тохиромжтой. Чухал асуудлуудыг яаралгүй тайван шийдэх нь дээр. Үдэш нь сэтгэл дулаацуулсан уулзалт эсвэл мэдээ дуулна.

Арслан

Шинэ дүрээр өөрийгөө илэрхийлэх боломж гарна. Таныг сонсож, таны бодол санаа үнэтэй байна. Од эрхэс амбицаа хазаарлахыг зөвлөж байна. Үдэш нь алжаалаа тайлах цаг гаргаарай.

Охин

Өглөөнөөс эхлэн танд санаа, төлөвлөгөө төрнө. Анхаарал шаардсан ажил амжилттай бүтнэ. Мэдээлэл хайж, шинэ төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Ямар нэгэн чухал зүйлийн босгон дээр байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Жинлүүр

Шинэ сарын эхний өдөр таны хувьд тайван эхэлнэ. Од эрхэс шинэ учрал, хуучин харилцаа сэргээнэ гэж хэлж байна. Хувийн амьдралд нь сайхан мэдээ гарч ирнэ. Үдэш нь сайхан хөгжим сонсож, халуун дулаан яриа өрнүүлээрэй.

Хилэнц

Эргэн тойрон үйл явдлаар дүүрэн байсан ч сэтгэлийн амар амгалангаа хадгалахын хичээгээрэй. Бусад хүмүүсийн далд зорилгыг харж, үүнийгээ өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлээрэй. Сэтгэл зовнисон асуудал нь тодорхой болно.

Нум

Энэ өдөр танаас үйлдэл шаардана. Ажил төрөлдөө ахиц гаргана. Гэхдээ өөрөө шаргуу хичээнгүй байх хэрэгтэй. Спорт, зугаалга онцгой үр дүнтэй. Сайхан сайханд итгэл төрүүлсэн уулзалт хүлээж байна.

Матар

Тэргүүний зорилтуудаа тодорхойлж, чухал гэсэнд нь төвлөр. Санхүүгийн болон ажил төрлийн асуудлууд амжилттай бүтнэ. Гагцхүү та өөрөө сайтар эргэцүүлэн бодоорой.

Хумх

Энэ өдөр шинэ сэтгэгдэл авчирна. Хорвоо ертөнц танд хааш явахыг нь зааж буй мэт. Дотно яриа өрнүүлж, бүтээлч төслийн талаар ярилцах, танилын хүрээгээ тэлэхэд тохиромжтой. Гэнэтийн бэлэг хүлээгээрэй.

Загас

Өөдрөг байж, жижиг зүйлээс болж сэтгэлээр унах хэрэггүй. Хүнд хэцүү санагдаж байгаа бүхэн удахгүй танд ашигтайгаар эргэнэ. Ойр дотнын хүмүүстэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлэхэд таатай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top