“Моностойн-Эх” гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 30

Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн “Моностойн-Эх” гэдэг газар энэ сарын 28-нд гарсан ойн түймрийг 29-ний өдрийн 17:00 цагт цурамд оруулж, өнөөдөр /2025.09.30/ 12:12 цагт бүрэн унтраалаа. 

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22, 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хонгор сумын Мэргэжлийн ангийнхан, “Хандгайн нуур” ХХК-ийн ажилтнууд болон орон нутгийн иргэд оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top