
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон цөмийн цэнэгт хошууны тоог эрс нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ. Европын холбооны улсуудаас цөмийн зэвсэгтэй цор ганц улс болох Франц улс ойрын хугацаанд цөмийн зэвсгийн чадамж, нөөцөө нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Учир нь АНУ болон бүс нутгуудад геополитикийн байдал хурцдаж байгаа нь ийнхүү цөмийн зэвсгийн нөөц, чадамжаа нэмэгдүүлэх гол шалтгаан болжээ.
“Цөмийн зэвсгийн нөөц, чадамжаа нэмэгдүүлэх нь зайлшгүй хэрэг. Дэлхийн дэг журам өөрчлөгдөх цаг үетэй нүүр тулсан энэ үед бид өөрсдийн аюулгүй байдлаа хангах нь чухал” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ.
Франц улсад одоогийн байдлаар 290 орчим цөмийн цэнэгт хошуу бий. Энэ нь АНУ, Орос, Хятадын дараа дөрөвдүгээрт орох үзүүлэлт. Тухайлбал 10 мянган км-ийн тусгалтай дөрвөн цэнэгт хошуу бүхий шумбагч онгоцтой. Түүнчлэн 500 орчим км-ийн тусгалтай цөмийн цэнэгт пуужинг устгах чадал бүхий “Рафале” сөнөөгч онгоцтой юм. Тус улс хамгийн сүүлд 1992 онд цөмийн цэнэгт хошууны тоог нэмэгдүүлж байсан түүхтэй.
Сүүлийн үед АНУ-ын манлайлал дор НАТО-гийн гишүүн орнууд “Цөмийн шүхэр” нэртэй хөтөлбөртэй ч сүүлийн үед АНУ-ын өдөөж буй турхиралт нь Европын улс орнуудын цөмийн аюулгүй байдлын бодлогоо эргэн харахад хүргэсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )