ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныханд дээрээс дохио өгнө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 26

Хонь

Таны тэсвэр тэвчээрийг шалгасан өдөр. Жижиг өдөөн хатгалга эсвэл бухимдуулсан хүмүүс гарч ирнэ. Харин таны хүч чадал зөвхөн тайван байдалд нь оршдог. Сэтгэл хөдлөлдөө бүү авт, Ингэвэл асуудал өөрөө алга болно. Үдэш нь гэнэтийн бэлэг авна.

Үхэр

Завгүй өдөр ч од эрхэс тал тал тийш самгардахгүй байхыг зөвлөжээ. Чин сэтгэлээсээ хийсэн ажил илүү баяр баясгалан авчирна. Биеэ сонс. Хурдаа хасахыг нь хэлж өгнө.

Ихэр

Таны сэтгэл татам байдал хүмүүсийг соронз мэт татна. Таныг сонсож, танд татагдана. Яриа хэлэлцээ хийх, танилын хүрээгээ тэлэх, харилцаа холбоо шаардлагатай аливаа үйлд маш сайн. Гэхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй. Гоё үгний цаана атгаг санаа нуугддаг.

Мэлхий

Жижиг зүйлээс ч урам зориг авна. Энэ нь танихгүй хүний инээмсэглэл эсвэл номоос унших үг байж болно. Ажил төрлийн хувьд зөвхөн учир дарааллыг бус зөн совиндоо итгээрэй. Зөв чиглэлийг зааж өгнө.

Арслан

Удирдагч байхыг хүсдэг тэр газар уян зөөлөн байгаарай. Өнөөдөр хүч биш харин эелдэг зан ялна. Гэнэтийн санал авч, шинэ боломжийг нээнэ. Хувийн амьдралдаа бага шаардаж, ихийг бэлэглэхийг хичээгээрэй.

Охин

Энэ өдөр зөвхөн эргэн тойрноо төдийгүй дотоод сэтгэлээ ч цэгцлэхэд зориулсан өдөр. Санааг нь зовоож байгаа бүхнийг толгойноосоо авч хая. Сэтгэл уужирч, сэргэнэ. Үдэш өрнүүлсэн яриа таныг зөв чиглэлд явж байгааг батална.

Жинлүүр

Ажил, хувийн амьдралынхаа тэнцвэрийг олоорой. Бусдын төлөө өөрийгөө золиослох хэрэггүй. Од эрхэс танд өөрийгөө цэцэг, хөгжим, тансаг үнэр зэрэг гоо сайхан бүхнээр хүрээлүүлэхийг зөвлөж байна.

Хилэнц

Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Хэн нэгэн танд зүрх сэтгэлээ илчилбэл гайхах зүйлгүй. Ажил төрлийн хувьд болгоомж илүүдэхгүй. Гэнэтийн шийдвэр алдаа дагуулна. Үдэш нь бясалгал зэрэг сэтгэлийн амар амгалан авчирдаг зүйлсийг хийгээрэй.

Нум

Өнөөдөр таныг өөрчлөлтөд уриалан дуудна. Аялалд гарах эсвэл сурах санаа төрнө. Эдгээр нь шинэ замын эхлэл болно. Хувийн харилцаандаа маргаантай сэдвээс зайлсхийгээрэй.

Матар

Эхлүүлснээ дуусгахад сайн. Ажлыг хойшлуулах хэрэггүй. Урьдынхаас хялбар бүтнэ. Санхүүгийн асуудлууд танд ашигтайгаар шийдэгдэнэ. Гагцхүү та өөрөө тэвчээр заагаарай. Ойр дотнын хүмүүсийн дэмжлэг танд эрч хүч хайрлана.

Хумх

Таны нээлттэй зан чухал үүрэг гүйцэтгэнэ. Шинэ учрал таны танилыг хүрээг өөрчилнө. Санаачилга гаргахаас бүү ай. Уран бүтээлийн санаа орж ирвэл мартахгүйн тулд тэмдэглээд аваарай.

Загас

Энэ өдөр танд дээрээс дохио өгнө. Таны зүүд, санаа бодол эсвэл санаандгүй хэлсэн үг чухал дохио өгнө. Зөн совин нь зам заагч болно. Үдшийг өөртэйгөө эсвэл таныг үг дуугүй ойлгодог хүнтэй хамт өнгөрүүлээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top