Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайд Чо Хён есдүгээр сарын 17-18-нд БНХАУ-д айлчилна гэж тус улсын ГХЯ мэдээлэв.
Лхагва гарагт Чо Хён Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ирэх сард Өмнөд Солонгост хийх айлчлалын тухай болон өөр бусад олон асуудал хэлэлцэх юм байна. Өмнөд Солонгосын төрийн дээд удирдлага тус улсад аравдугаар сарын 31-нд болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын дээд хэмжээний уулзалтад оролцоно уу гэсэн урилгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарт хүргүүлсэн байна.
Энэхүү айлчлалынхаа үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах оролдлого хийхийг Дональд Трампад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён санал болгожээ. Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээнд тус улсын эрх баригчдыг татан оролцуулахад тус дөхөм үзүүлэхийг Өмнөд Солонгос Хятадын удирдлагад уриалсан байна.

Сэтгэгдэл ( 3 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Zalitai urvagch kimchinuud