ЁНХАП: БНСУ-д Хятадын нууц цагдаагийн хэлтсийг хайж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 20

Өмнөд Солонгосын хууль хүчнийхэн тус улсын нутаг дэвсгэрт Хятадын нууц цагдаагийн хэсгүүд үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийг шалгаж байна гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

Мэдээллээс үзвэл, Хятадын нууц байгууллагууд гаднын улс орнуудад амьдарч буй Хятадын тэрс үзэлтнүүдийг ажигладаг аж. Эл мэдээллийг БНСУ-ын цагдаа, цэргийнхэн шалгаж байгаа ба Гадаад хэргийн яаманд танилцуулсан байна. БНСУ-ын хэвлэлүүдэд бичсэнээр, Хятадын 100 гаруй нууц цагдаагийн хэлтэс гаднын улс орнуудад ажилладаг байна.

Харин Хятадын тал тэрс үзэлтнүүдээ мөрдөн, хянадаг гэх мэдээллийг нэг бус удаа үгүйсгэж байв. Бээжин бусад улсад нууц цагдаагийн хэлтэс ажилладаггүй зөвхөн жолооны үнэмлэхийн хугацааг сунгахад шаардлагатай эрүүл мэндийн үзлэг хийх зэрэг хуулийн дагуу Хятадын иргэдэд туслалцаа үзүүлдэг байгууллага бий хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top