Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ-ыг одоо үргэлжилж байгаа арван жил дуусахаас өмнө Хятад гүйцэж түрүүлнэ хэмээн үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан илэрхийлсэн байна.
Тэрбээр тус улсын эрх баригч "ФИДЕС – Унгарын иргэний холбоо" намаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ, “Хятад энэ арван жилд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ. Энэ бодит байдлыг бид харгалзан үзэх шаардлагатай болно” гэж мэдэгджээ. “Украиныг Орос болон Өрнөдийнхөн хувааж авна. Энэ ч бас хүн бүрийн хүлээн зөвшөөрч байгаа бодит байдал” гэж Орбан хэлсэн байна. Тэрбээр мөн Европын Холбоо болон Оросын хооронд аюулгүй байдлын гэрээ байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )