Онцгойгийн алба хаагчид 3621 хүний амь насыг авран хамгаалжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 09

Улсын хэмжээнд он гарсаар найман сарын байдлаар 3828 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3621 хүний амь нас, 345.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3175 нь гал түймэр, 482 нь бусад /усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах/, 112 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 22 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,48 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top