Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгч нарын 35 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон БНЭУ-ын Хуульчдын холбоо хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэ удаагийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх, Гадаад харилцаа, Олон Улсын эрх зүйн хорооны тэргүүн С.Уянгаа, Хяналтын зөвлөлийн гишүүн Н.Түмэнбаяр, өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг, өмгөөлөгч Ч.Анар нар оролцлоо.
Ази, Номхон далайн бүс нутгийн хуульчдын холбоодын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт нь тухайн бүс нутгийн хуульчдын нийгэмлэг, холбоодын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажилд түлхэц үзүүлэх; хуульчдын холбоодын мэргэжлийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн санаачилга хөдөлгөөнийг манлайлах; түүнчлэн хүний эрхийн зөрчлийн асуудалд анхаарлаа хандуулж, олон нийтийн эрх ашгийг бодлогын түвшинд хамгаалахад дэмжлэг үзүүлэн хувь нэмрээ оруулах; мөн хуульчийн үйл ажиллагааны хариуцлагын тухай ойлголтыг дээшлүүлж, бүс нутгийн хэмжээнд эрх зүйн боловсрол олгож буй тогтолцоог анхааралдаа дэмжин ажилладаг ач холбогдолтой арга хэмжээ юм.
Энэ удаагийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгч нарын уулзалтаар 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хонконгод зохион байгуулагдсан 34 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын хуралдааны тэмдэглэлийг эцэслэн баталгаажуулах, POLA зохицуулалтын төвийг байгуулах үйл явцын талаарх Малайзын Хуульчдын холбооны тайланг сонсох, Японы Хуульчдын холбоодын нэгдэлийн дэвшүүлсэн “хэргийг шүүхэд дахин хянан хэлэлцэх”-тэй холбоотой дотоодын хууль тогтоомжийн талаар санал хэлэлцүүлэг явуулж, гишүүн холбоодын тайлан мэдээг сонсох, 2027 оны арга хэмжээг хариуцан зохион байгуулах улсыг сонгох зэрэг бусад шаардлагатай асуудлуудыг хамруулан хэлэлцсэн бөгөөд 2027 оны POLA арга хэмжээг Бүх Хятадын Хуульчдын холбоо зохион байгуулахаар боллоо.
.jpg)
Мөн төлөөлөгчид БНЭУ-ын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Прашант Кумарын урилгаар “Шинэ Делигийн 2 дахь удаагийн Эрх зүйт ёс” сэдэвт олон улсын хуралд оролцлоо. Уг хурлаар “Хил дамнасан терроризм ба түүний эрх зүйн ёсонд үзүүлж буй нөлөө”, “AALCO Ази-Африкийн хууль зүйн салбарын хамтын ажиллагаанд гүйцэтгэх үүрэг”, “Хуульчдын эрхийг хамгаалах тухай Европын зөвлөлийн конвенцийн танилцуулга”, “Олон улсын эрх зүйт ёс, эдийн засгийн салбар дахь шударга ёсны үндсэн зарчмууд, тэдгээрийг олон улсын эдийн засгийн засаглалд хэрэглэх нь”, “Мөнгө угаахтай тэмцэх эрх зүйн зохицуулалт ба FATF, “Дижитал засаглалын хэрэгсэл ба эрх зүйт ёс”, “Засгийн газрын өрийн хямрал ба эрх зүйт ёс”, “Арилжааны маргаан шийдвэрлэх чадамжийг Дэлхийн өмнөд бүсийн төлөөллийн хуульчдын дунд бэхжүүлэх нь”, “Уур амьсгалын өөрчлөлт дэх шударга ёс ба уур амьсгалын салбарын санхүүжилт”, “Эрх зүйт ёс ба шүүх эрх мэдэл, хуульчийн мэргэжлийн хараат бус байдалд одоо цагт тулгамдаж буй дэлхий дахины сорил” зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцлээ.
.jpg)

Сэтгэгдэл ( 2 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00