Хонь
Энэ өдрийг үр хүүхдүүддээ зориул. Таны толгойд асар их бодол эргэлдэж, хэн нэгэнтэй хуваалцах хүсэл төрнө. Хэн нэгний нууцыг олж мэдвэл мартахыг хичээгээрэй. Сайн зүйл авчрахгүй.
Үхэр
Өнөөдөр та жижиг зүйлд маш амархан баярлана. Удаан хүлээсэн мэдээ дуулна. Амьдралын тухай асуултуудыг өөртөө тавьж, бүтэн өдрийн турш өөрсдийгөө зовооно.
Ихэр
Өнөөдөр бүхий л тогтсон хэв маяг, тогтолцоо, үзэл бодлын эсрэг явж болно. Амжилт таныг дагана. Юу ч тохиосон ухамсраа бус зүрхээ дагаж түргэн шийдвэр гаргаарай. Гадаад төр, хооллолтдоо анхаарах цаг болжээ.
Мэлхий
Үзэл санаа нэгтнүүдтэйгээ аль болох ярилцахыг хичээгээрэй. Ямар нэгэн мэдээ эсвэл үйл явдал хүлээнэ. Өөрийгөө жижиг зүйлээр эрхлүүлээрэй.
Арслан
Өнөөдөр танд зүрх, сэтгэлээ илчилж магадгүй. Сайн таньдаггүй хүнд сэтгэлээ нээх хэрэггүй. Тохиромжгүй өдөр. Эргэлзээ бүхий хүмүүсээс хол байгаарай.
Охин
Өөдрөг сэтгэл санаа танд жигүүр ургуулна. Танилын хүрээгээ тэлнэ. Бүтэн өдрийн турш өөрийгөө хянах хэрэг гарна. Ингэж байж үйл явдлыг хяналтдаа байлгана.
Жинлүүр
Өнөөдөр таны зөн совин зөв шийдвэр гаргахад нь тус болно. Хэн нэгэн танд амласан зүйлээ биелүүлэхгүй, гомдооно. Өнөөдөр бүхнийг амжуулах гэж хичээх ч цаг хугацаа таны эсрэг ажиллана.
Хилэнц
Хэрэв ямар нэгэн зүйл таны уурыг хүргэвэл хэт ойр хүлээн авахгүй байхыг хичээгээрэй. Маргааш гэхэд ач холбогдолгүй болно. Интернэт зэрэг зайнаас худалдан авалт хийх хэрэггүй.
Нум
Инээд амьдралыг уртасгадаг. Мөн танд энэ өдрийн үйл явдлыг даван туулахад тусална. Цаашдын хөгжилд нь нөлөөлөх хүнтэй танилцана. Нөхөрлөлөө эрхэмлэдэг бол хэлэх үгээ бодоорой.
Матар
Хүүхдүүдтэй ярилцахад тохиромжтой өдөр. Найз нөхдөдөө жижиг ч гэсэн тус хүргэ. Ингэснээр таны нөхөрлөл улам бэхэжнэ. Өнөөдөр танд маш уйтгартай байж магадгүй.
Хумх
Тодорхой төлөвлөгөө байгаа бол бүгдийг нь, бүр түүнээс ч ихийг амжуулна. Өөрийгөө ертөнцийг төв гэж бүү андуур. Өнөөдөр таны урам хугарч, зүрх сэтгэлийг нь гонсойлгоно.
Загас
Том төсөл барьж авахаас бүү ай. Та чадна. Өнгөрсөн рүү буцах хүсэл төрөх үед одоо таны дэргэд байгаа хүн рүү хар. Өнөөдөр та ажиглагч. Яаран дүгнэлт хийх, ямар нэгэн үйлдэл хийх хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )