Арьс ширний салбарынхан шинжлэх ухаан, технологийн хэлэлцүүлэгт оролцов

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 19

 

Монгол Улс, БНХАУ-ын төр, хувийн хэвшил, шинжлэх ухааны байгууллагын төлөөлөл оролцсон Шинжлэх ухаан, технологийн гурван талт хэлэлцүүлэг өмнөд хөршийн Хэбэй мужид 2025.08.11-14-ны өдрүүдэд боллоо.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, Эмээлт эко аж үйлдвэрийн парк ТӨХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Арьс ширний үйлдвэрүүд, БНХАУ-ын Хэбэй мужийн Шинжлэх ухааны академи, Жингжинжи үндэсний технологи, инновацийн хөгжлийн төв, Арьс ширний аж үйлдвэрийн парк, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон.

Энэ үеэр судалгаа шинжилгээ, арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон паркийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны менежментийн талаар мэдээлэл солилцон, туршлага судлав. Улмаар хоёр талын мэргэжлийн байгууллагууд хамтран арьс ширний эко технологийн судалгаа хийх, хамтарсан лаборатори байгуулах, стандарт боловсруулах, хүний нөөц бэлтгэх зэргээр хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top