Мансууруулах бодис хэрэглэсэн 5 этгээдийг саатуулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 08

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад наймдугаар сарын 07-08-нд шилжих шөнө хяналт, шалгалтын ажиллагааг явуулжээ.

Хяналт, шалгалтын хүрээнд нэр бүхий дөрвөн шөнийн цэнгээний газрын ажилчид болон 178 үйлчлүүлэгч иргэнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест сорил тавихад 18-28 насны Монгол Улсын 4, ОХУ-ын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top