
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх, хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын V Экспо” арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тус экспог зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шинэчлэн байгуулсан Ажлын хэсгийн хурал наймдугаар сарын 5-ны өдөр боллоо.
Хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар хамтран удирдан явуулсан юм.

Хурлын үеэр “Монгол-Хятадын V Экспо”-г амжилттай зохион байгуулахын тулд салбар, чиглэлийн яамд болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, зохион байгуулалтын нарийн төлөвлөгөө боловсруулах асуудлыг хэлэлцэв.

Түүнчлэн, экспог зохион байгуулах үндсэн чиглэлийн дагуу дэд ажлын хэсгүүдийг байгуулж, тэдгээрийн бүрэлдэхүүн, чиг үүргийг тодорхойлсон нь зохион байгуулалт илүү оновчтой, үр дүнтэй болоход гол түлхэц үзүүлэх юм.

Уг экспо нь хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлж, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлийг өргөжүүлэх, шинэ боломж, хамтын ажиллагааны хүрээг тэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Цаашид Ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд бэлтгэл ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж, “Монгол-Хятадын V Экспо”-г олон улсын түвшинд, өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа бай