ЗҮҮН БҮСИЙН ХУРД I Ж.Батзоригийн хар хязаалан түрүү магнайд хурдаллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 28

Дорнод аймгийн 94 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2025" наадам өнөөдөр /2025.07.28/ эхэлж байна. 

Баяр наадмын хурдан хязаалан насны уралдаанд 116 хязаалан уралдсанаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач Жүгдэрийн Батзоригийн хар түрүү магнайд хурдаллаа. 


Түрүүлж, айрагдсан морьдын цуваа:
 

1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач Жүгдэрийн Батзоригийн хар. Монгол Улсын Тод манлай уяач Т.Батзоригийн унаган адуу. Аймгийн алдарт уяач Төмөрсүхийн Ууганбаяр уясан. Аймагтаа 2 түрүүлсэн.

2. Дорнод аймгийн Чойбалсан сумын Эрдэнэмөнхийн шарга.

3. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, Аймгийн алдарт уяач Цогийн Баатарболдын хул. Амгалангийн Мэндбаярын хээр азарганы төлийн төл.

4. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Аймгийн алдарт уяач Сэлэнгэсайханы Галтын хүрэн халзан. Шүдлэн Говь шанх наадамд айрагдсан. Аймгийн алдарт уяач Лхамжавын Батжаргал уясан.

5. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын бор. Ардын хувьсгалын 104 жилийн ойд айрагдсан. Монгол Улсын Тод манлай уяач Т.Батзоригийн унаган адуу. Аймгийн алдарт уяач Б.Батмагнай уясан.

6. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Цэрэндоогийн Амарсанаагийн зээрд. Аймгийн алдарт уяач Энхтүвшингийн Мөнхдэлгэр уясан. Халзан сумын 100 жилийн аман хүзүү.

7. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Цэвээндоржийн Мягмаржавын хээр. Монгол Улсын Алдарт уяач Т.Тогтохжаргал уяа сойлгыг тааруулсан. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Michael Gard(159.242.228.178) 2025 оны 07 сарын 29

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

1  |  0
Top