Б.Гончигсүрэн, Д.Номинзул нар хагас шигшээд шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 27

Гэрэл зургийг: МЖБХ

Улаанбаатарын "Их дуулга"-ын эрэгтэйчүүдийн +100 кг-ын дунд шөвөгт Монголын хоёр бөх тааран барилдлаа.

“Хилчин” спорт хороо, “Нью Ариг Ус” компанийн тамирчин, энэ жилийн ДАШТ-ий 5-р байрын шагналт, өнгөрсөн жилийн Улаанбаатарын Их дуулгын аварга Б.Гончигсүрэн "Хүч" спорт хороо, МИАТ компанийн тамирчин О.Цэцэнцэнгэлийг торгуулиар ялж, хагас шигшээд шалгараад байна.

Одоо тэрбээр Европын нээлттэй тэмцээний хүрэл медальт Японы Дайго Кагаватай барилдана.

Япон бөх эхний тойрогт дархан аварга Г.Өсөхбаярын хүү Пэрэнлэйжамцыг нэмэлт цагт тохох мэхээр цэвэр ялсан юм.

О.Цэцэнцэнгэлийн хувьд дагах барилдааныг IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх, өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Денис Бачаевийн эсрэг хийнэ.
 


Эмэгтэйчүүдийн +78 кг-ын шөвгийн 8-д Монголын хоёр бөх оноолт тааран барилдлаа.

Сүүлийн жилүүдэд хүнд жинд тогтмол түрүү булаалдаж буй хоёр бөхийн барилдаанд Д.Номинзул улсын аварга А.Адъяасүрэнг цэвэр ялж, хагас шигшээд шалгараад байна.

Одоо тэрбээр Францын шилдэг бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Леа Фонтэйнтэй барилдана.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top