“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-д Монголын хоёр бөх хүрэл медаль булаалдлаа.
Энэ өрсөлдөөнд 19 настай Д.Есүй улсын аварга Б.Ням-Эрдэнийг илүүрхэж, медалийн тавцанд гарах эрхтэй болов.
Түүний хувьд 2022 онд өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль авч байсан.
Улмаар 2003 оноос хойш насанд хүрэгчидтэй өрсөлдөж эхэлсэн ч олон улсын тэмцээнээс хараахан медаль авч амжаагүй байсан.
Харин энэ удаа нутгийн дэвжээн дээрээ урамтай сайхан барилдаж, Их дуулгын медальтан болж байна.
Ирээдүйн их амжилтын гараагаа эхлүүлсэн Д.Есүйдээ баяр хүргэе.
70 кг-ын дүн
1. Утана Терада (Япон)
2. Лу Лиү (БНХАУ)
3. Д.Есүй (Монгол)
3. Юүн Гюн Фен (БНХАУ)
Сэтгэгдэл ( 0 )