Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-д энэ жилийн улсын аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэ 70 кг-ын хагас шигшээд шалгараад байна.
Манай бөх залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, энэ оны Африкийн нээлттэй тэмцээний аварга, Германы Т.Грауэрийг боох мэхээр цэвэр ялж, ордныг доргиолоо.
Одоо Б.Ням-Эрдэнэ БНХАУ-ын залуу бөх Лу Лю-тэй их шөвөгт барилдах болно.
Энэ жинд зодоглож буй өөр нэг монгол бөх Д.Есүй хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдээд байна.
Б.Ням-Эрдэнийн хувьд эхний барилдаанд Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээрээс барилдаж буй Оросын Тамара Лишченког нэмэлт цагт таллаж хөмрөн, вазари үнэлгээ авч ялсан.
Сэтгэгдэл ( 0 )