Н.Өсөхбаяр: Хориотой бодис илэрсэн хариутай маргахгүй, гэхдээ...

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 25

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд үзүүрлэн, Улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас хориотой бодис илэрсэн хэмээх албан бус мэдээлэл өчигдрөөс эхлэн цацагдсан. Тэгвэл тэрээр шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч, өөрийн цахим хуудаснаа дараах мэдэгдлийг хийлээ. 

МЭДЭГДЭЛ

Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад миний өгсөн шинжилгээнд хориотой бодис илэрсэн тухай мэдээлэл багтсан тул үүнийг би хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байна.

Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй.

Гэсэн хэдий ч би тухайн илэрсэн өөх шатаагч, жин хасах зориулалттай бодис маш багаар “Very low” илэрсэн бөгөөд санаатайгаар хэрэглээгүй гэдгээ онцлон хэлье. Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг.

Харин одоогийн нөхцөл байдал нь гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа тул энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байна.

Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана.

Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна.

Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье.

Монгол Улсын гарьд Н. Өсөхбаяр. 2025.07.25
 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.184.102) 2025 оны 07 сарын 26

Нээх эгэл хар хүнээс өөрийгөө ялгаатай би бөх хүн гэж битгий бод зовлонгоо тэгэж үүсгэх хэрэггүй адилхан хүн шүүү дээ гэж бод зүгээр мөрөөрөө юу ч болоогүй юм шиг амьдар болоо

0  |  0
зочин(66.181.184.102) 2025 оны 07 сарын 26

Жил тойрон баридахыг харж ямар бөх үү гэдгийг чинь Монголчууд мэдсэн шүү дээ Одоо барилдсан барилдаагүй нээх хамаатай биш Үзэж байгаа хүнд хайран байдаг юм байлгүй Барилдхаа боль гэвэл өгдөг юмыг өгөөд больж л орхино биз нээх харуусаал архидаад байх юу ч байхгүй Хорвоо дэлхий уудам хийх ажил их гэж үг бий шүү дээ Тэгээд ч 75-150кг холилдож барилдах нээх шудрага юм юу ярих уу гэдэг үнэний хувьтай шүү

0  |  0
хайран залуу(202.9.40.219) 2025 оны 07 сарын 26

эгэл хар хүн бол сэтгэл санаагаар унаад бодхоос уур нь хүрээд хэдэн өдөр архи уугаад л байж, дүү хүү одоо заргалдаад яаахав дээ, тамирчин хүнийн хат бодоод л, олноос хол, чимээгүй орчинд бэлтгэл сургалтаа тасраалтгүй базаана бизээ, арай л илүү сайхан барилдаан үзүүлсэн нь чөлөөт бөхийн барилдааны гахаймшигийг олон улсад эртнийн грек ромын төрөл гэдэг билээ

0  |  0
зочин(66.181.182.248) 2025 оны 07 сарын 26

хориотой бодис эм хэрэглэх ямар ч эрхгүй шүү бусад бөхчүүд чинь энэ барилдааны төлөө хамаг идэх уух зүйлээ хүртэл хязгаарлаж барилдаж байхад чи эм хэрэглэсэн гэдэг чинь монголын ард түмнийг хуурчихаад уучлал гуйж байгаа юм уу өөдгүй новш байна даа

0  |  0
зочин(66.181.182.248) 2025 оны 07 сарын 26

хориотой бодис эм хэрэглэх ямар ч эрхгүй шүү бусад бөхчүүд чинь энэ барилдааны төлөө хамаг идэх уух зүйлээ хүртэл хязгаарлаж барилдаж байхад чи эм хэрэглэсэн гэдэг чинь монголын ард түмнийг хуурчихаад уучлал гуйж байгаа юм уу өөдгүй новш байна даа

0  |  0
хүүе(103.212.118.210) 2025 оны 07 сарын 26

Нөгөө бөх утсаа авч холбогдсон уу?

0  |  0
Michael Gard(193.148.19.42) 2025 оны 07 сарын 26

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

1  |  0
Иргэн(64.31.33.154) 2025 оны 07 сарын 26

Хариуцлагатай байх хэрэгтэй. Талхаа олж иддэг ажил чинь шүү дээ. Одоо цолоо хураалгаж дээ

1  |  0
@(75.164.146.248) 2025 оны 07 сарын 26

эртнээс бэлтгэлтэй байжээ хөөрхий

1  |  0
@(75.164.146.248) 2025 оны 07 сарын 26

эртнээс бэлтгэлтэй байжээ хөөрхий

1  |  0
@(75.164.146.248) 2025 оны 07 сарын 26

эртнээс бэлтгэлтэй байжээ хөөрхий

1  |  0
@(75.164.146.248) 2025 оны 07 сарын 26

эртнээс бэлтгэлтэй байжээ хөөрхий

1  |  0
Зочин(103.229.123.213) 2025 оны 07 сарын 26

Хэхэ, нөгөө утсаа авдаггүй нөхөр чинь энэ үү, гуравдагч этгээдийн санаатай үйлдэл л гэнэ дээ, одоо дахиад л бөөн хэрүүл, хардлага сэрдлэг, энэ үндэсний бөх гээч юм утгаараа тамын тогоо боллоо шүү

1  |  0
зочин(202.55.188.116) 2025 оны 07 сарын 26

Допингийн хороо гэж нэг хорчин шантаажчин газар байгаан бишүү? хариуг өчнөөн хонож хэргээр удааж байж магадгүй авилга нэхээд өгөхгүй бол худ хариу гаргаж тавьдаг газар юм шиг. Үгүй юм бол хариуг тэр дор нь яагаад шууд мэдээлдэггүй юм. Би лав энэ залууг элдвийн юм хэрэглэсэн гэж бодохгүй байна.

2  |  0
Close menu