Асашёорюүгийн сойж буй Хидэтора Ханада ДАНШИГТ зодоглохоор бүртгүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 24

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээний даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд зодоглохоор одоогийн байдлаар 1 аварга, 4 арслан, 6 заан, 14 харцага тэргүүүлсэн 40 гаруй улсын цолтонтой, нийт 430 орчим бөх бүртгүүлээд байна. 

Тэдний дунд Япон улсын мэргэжлийн бөхийн тамирчин Хидэтора Ханада багтжээ. Тэрбээр мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржтой хамт сүүлийн 10 гаруй хоногийн турш бэлтгэл хийж буй. Хидетора Ханада одоогоор АНУ-ын Колорадогийн Их сургуулийн америк хөлбөмбөгийн багийн тамирчин.  Мэргэжлийн америк хөлбөмбөгч болох хүсэлтэй.

Тэр хүслийнхээ төлөө зүтгэж буй нэгэн. 2022 оны World Games-д сүмогоор түрүүлж, сонирхогчдын ёкозүна болчихоод дахин албан ёсны барилдаанд гараагүй юм билээ.

Барилдаан долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болох бөгөөд цахим бүртгэл маргааш буюу долоодугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Барилдах бөхчүүд доорх линкээр орж, зааврын дагуу бүртгүүлнэ үү!

https://www.devjee.mn/t/0dhSJEb7fwhrXHaaccaH

Түрүү бөх Ланд круйзер 300 автомашин гардана.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.236) 2025 оны 07 сарын 25

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Шударгатан.(202.9.41.91) 2025 оны 07 сарын 25

Гавихгүй байх аа, аваргын аманд гараад сөхрөнө. Хөл бөмбөг тоглодог юм чинь хөлний гишгилт гайгүй байж мэднэ. Хав бариад авбал хүчтэй байж мэднэ. Цэрвүгээс юу шалив гэж дээ. Зодог шуудагтай зургааа даруулж үлдэж дээ.

0  |  0
Шударгатан.(202.9.41.91) 2025 оны 07 сарын 25

Гавихгүй байх аа, аваргын аманд гараад сөхрөнө. Хөл бөмбөг тоглодог юм чинь хөлний гишгилт гайгүй байж мэднэ. Хав бариад авбал хүчтэй байж мэднэ. Цэрвүгээс юу шалив гэж дээ. Зодог шуудагтай зургааа даруулж үлдэж дээ.

0  |  0
Zochin(76.157.240.254) 2025 оны 07 сарын 25

ASAGIIN huviin show .japanuudaf martagdahgui gesen sanaan deer, duugiinhee kareriig.bodson tal zasalt maygiin l yum bna

0  |  0
Зочин(103.229.123.213) 2025 оны 07 сарын 24

Сайхан л бие хаатай залуу, харин багш нь цэвэр сумогийн хүн байдаг, үндэсний бөх зааж гавих нь юу л бол, америк хөлбөмбөгч болох гэж буй хүн бөх барилдах гэж явдаг нь сонин л юм даа

0  |  0
Close menu