ХОВД | Баригдаж буй барилгаас 71 настай хүн унаж, нас баржээ

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 07 сарын 21

Өчигдөр буюу долоодугаар сарын 20-ны өдөр Ховд аймагт баригдаж байсан барилгаас хүн унаж нас барсан хэрэг дахин гарлаа.

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт “ИОВ” ХХК-ийн барьж байсан 15 айлын орон сууцны 2 давхраас 71 настай иргэн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Иргэдийн өгч буй мэдээллээр, талийгаач нь тус компанид барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан гэх бөгөөд компанийн Хөдөлмөр аюулгүй байдлын инженер нь тус компанийн удирдлагын хамаатан, мэргэжлийн бус хүн байсан гэлээ.

Хэргийг шалгах ажиллагааг аймгийн цагдаагийн газарт явуулж байна.

Сануулахад, өнгөрөгч тавдугаар сарын 18-ны өдөр мөн тус “Чандмань уушир” ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын подемийн тороос тасарч 11 хүн барилгаас унаж, 4 хүн нас барсан харамсалтай хэрэг гарч байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.33) 2025 оны 07 сарын 21

Тийм настай хүн туслах ажилчнаар авч л байдаг

2  |  0
Close menu