ДОРНОД | Хүүхдүүдийг хутгалж, гэмтээсэн эрэгтэйг цагдан хорьж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 07 сарын 21

Энэ сарын 10-ны өдөр Дорнод аймагт бага насны хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн төв Чойбалсан хотын ... дугаар орон сууцны тоглоомын талбайд тоглож байсан 10-13 насны хоёр хүүхдийг үл таних этгээд мэсээр гэмтээж, улмаар хүүхдүүдийг Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байна. 

Уг хэрэгт Дорнод аймгийн харьяат 52 настай эрэгтэйг холбогдуулан шалгаж цагдан хорьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu